Toglildo
Sequence

Sequence

Стратеги, Багаар ажиллах
31000
Сагслах
2-8 хүн
10-30 минут
6+ нас
Дүрэм ердөө энгийн тоглоомын үндсэн тавцан дээрх хөзрийн дүрсэн дээр, гарт байгаа картнаасаа ээлж дараалан тавьж хэн эхэлж Sequence буюу давтамж үүсгэсэн нь хожно. Ер нь бол X, O болон Го даам тоглодог байсантай яг адилхан. Тоглоомын гадаргуу дээр босоо, хөндлөн болон диагналын дагуу дараалласан 5 ижил өнгийн Chip хоорондоо холбогдсоноор 1 Sequence үүснэ. 2 Sequence нь хоорондоо холбогдсон огтлолцсон байх боломжтой. 4 буланд 4 ширхэг chip-ээр Sequence үүснэ.
Хэрхэн тоглох вэ?
Баг бүр өөр өөрийн өнгийг сонгож авна. Хөзрийг хольж тоглогч бүрт ижил тооны хөзөр тарааж өгнө. Үлдсэн хөзрүүдийг багцаар нь доош нь харуулж тавьна. Ажил хийсэн хүний зүүн гар талаас тоглоом эхэлнэ. Өөрөөр хэлбэл цагийн зүүний дагуу. Тоглогч бүр өөрийнхөө ээлжин дээр гарт байгаа модноосоо 1 мод сонгож хаян тоглоомын тавцан дээр сонгосон модтой адил тохирох газар өөрийн өнгийн CHIP -ээ байрлуулна. Хаясан хөзрийн модыг бүх тоглогчдод харагдахаар ил дээш харуулж тавина. Эцэст нь газраас 1 мод нэмж авснаар нэг удаагийн ээлж дуусаж дараагийн хүнд шилжинэ. Анхааруулга: Өөрийнхөө ээлжин дээр өнгөө байрлуулсны дараагаар дараагийн тоглогч газраас мод сугалж авахаас өмнө модоо сугалахаа мартваа. Дараагийн хүн газраас мод сугалсан л бол та сугалах боломжгүй болно. Ер нь бол дутуу модтой тоглоомыг үргэлжлүүлэх нь өрсөлдөгчдөө давуу тал өгчлөө л гэсэн үг. Би ч энэ үйлдлийг анх сурахдаа зөндөө их мартсан шүү. Тоглоомын тавцан дээр Боолын хөзөр байрлаагүй байгаа. Энэ нь тоглоомыг сонирхолтой бас адармаатай болгож байгаа нэг зүйл. Маш хүчтэй карт. 1 нүдтэй боол: Өрсөлдөгч багийнхаа өнгөнөөс дурын 1 ийг хасах эрхтэй. Нэгэнт Sequence үүсгэсэн багцаас хасах боломжгүй шүү. 2 нүдтэй боол: Хүссэн газраа 1ийг нэмэх эрхтэй. Тоглоомонд нийт 4 ширхэг хасдаг 1 нүдтэй боол, 4 ширхэг нэмдэг 2 нүдтэй боол байдаг. Давуу эрхтэй боолоо хэзээ ашиглах нь таны тоглолтын стратегиас хамааралтай. Яг хэрэгтэй цагт нь ашиглах нь тоглоомыг жинхэнэ алалцаан болгоно . Нөгөө багаа боож тоглох уу, довтолж тоглохуу гэдэг таны стратеги. Бонус. Тоглоомын 4 булан бол бонус булан юм. Энэ нь булангийн нүдэнд эсрэг баг Chip -ээ байрлуулсан байсан ч та дээрээс нь тавих боломжтой. Хамтдаа эзэмшиж болно гэсэн үг. Ингэж буланг эзэлснээр багууд буланг ашиглан Sequence ээ үүсгэх боломжтой. Нэг баг нь хэвтээ буланг нөгөө баг нь диагналаар эсвэл босоо байрлуулсан байж болно гэсэн үг. Үхсэн карт: Хэрвээ таны гарт байгаа мод аль хэдийн тавигдсан, тоглоомын тавцанд хоосон зай байхгүй байх юм бол Dead card гэж хэлээд тэр модыг үхүүлж оронд нь газраас шинэ карт сугалж авна. Нэг ээлжинд 1 л үхсэн карт гаргах боломжтой. Дараагаар нь өөрийнхөө ээлжийн үйлдлээ хийнэ. Торгууль: Тоглолтын явцад багийн гишүүд хоорондоо ярилцаж болохгүй. Хэрвээ багийн нэг л гишүүн ярих эсвэл дохио зангаагаар бульхаацахыг оролцсон тохиолдолд мэдээж торгуультай. Доорх 2 торгуулийн аль нэгээр торгуулна. Гэхдээ тоглоом эхлэхийн өмнө анхнаасаа багууд дүрмээ тохирвол илүү амар хялбар байх болно шүү. Тоглоом энгийн мөртлөө бас ч гүй хоржоонтой болохоор маргаан гараад байдаг . Kkkk. 1. Багийн гишүүн бүр гарт байгаа модноос нэг, нэгийг хасна. 2. Эсвэл дүрэм зөрчсөн багийн тавцан дээрх дурын нэг Chip -ийг хасаж болно. Sequence үүссэн сэтээс ч хасах боломжтой гэсэн үг.